Гэрийн нөхцөлд батганаасаа салах хялбар аргууд

Батгандаа санаа зовсоор л байна уу? Доор дурдсан аргуудыг ашиглан батганаасаа салаарай.

1. Шахахгүй байх. Хамгийн чухал нь шүү. Батганд олон төрлийн бактери байдаг тул шахах үед өөр нүх рүү орж үрэвсэл үүсгэдэг байна.

2. Нүүрээ будахгүй байх. Foundation болон уруулын будаг нь таны арьсанд хортой. Батга гарсан үед нүүрний арьсыг цэвэрхэн байлгах хэрэгтэй.

3. Ус ихээр уух. Эмч нар өдөрт 2оос 3 литр ус уухыг зөвлөдөг. Эрэгтэй хүн өдөрт 3литр, эмэгтэй хүн өдөрт 2литр ус уух хэрэгтэй. Арьс нь зүрхтэй адил биеийн нэг эрхтэн учир бүтэн ажиллагаатай байлгахын тулд хангалттай ус хэрэгтэй байдаг.

4. Нүүрээ гараараа оролдохгүй байх. Хичнээн гараа угааж цэвэрлэсэн ч гаранд тос болон тоос байх магадлал өндөр байдаг болохоор гарны бактери үрэвсэл үүсгэж мэднэ.

5. Чихэрлэг зүйлсийг хязгаарлах. Судалгаанаас үзвэл идэж буй хоол хүнс ч батга гарах шалтгаан болдог байна. Элсэн чихэр нь инсулины түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь батга үүсгэдэг даавруудыг өдөөж өгдөг.

6. Ногоон цай уух. Ногоон цай нь хүчилтөрөгчийн идэвхжилийг эсэргүүцэгч антиоксидант агуулдаг. Идэвхтэй хүчилтөрөгч нь арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдэд нөлөөлдөг эсүүд бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл, амттай ногоон цай уухыг хичээгээрэй!

7. Жимс идэх. Жимс болон уураг нь пробиотикд эерэг нөлөө үзүүлдэг.

8. Омега 3 уух. Омега 3 шиг эрүүл өөх тос нь үрэвслийг арилгах, эрүүл эсийг өдөөхөд тусалдаг. Омега 3 ихээр агуулагдсан хоол: – Загас – Маалинганы үр, самар – Бууцай, ногоон навчит ногоо

9. Өөрт таарсан витамин хэрэглэх. Витамин хэрэглэх нь арьсыг тань хэвийн байлгаж, батга арилгахад тус болно.

10. Примула цэцгийн тос хэрэглэх. Омега-6 өөх тосны дутагдал нь батга гарахад хүргэдэг бөгөөд примула цэцгийн тос нь үрэвслийн эсрэг омега-6 найрлагыг агуулдаг. Өдөрт хоёр удаа 1000-1500 мг примула цэцгийн тосыг ууж үзээрэй.

11. Цайр хэрэглэх: Цайр нь уургийн нэгдмэл бас шарх эдгээхэд тусалдаг учир өдөрт 30мг хэрэглэх.

12. Витамин Е хэрэглэх: Витамин Е нь арьсанд нэн чухал витамин учир заавал хэрэглэх.

13. Өдөрт 2оос дээш нүүрээ угаахгүй байх: Нүүрээ байнга угаавал хуурайшиж арьс тослогтож батга гарах нь магадлал өндөр.

14. Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч хэрэглэх: Тослог арьстай байсан ч арьсыг чийгшүүлж өгөх хэрэгтэй.

15. Стрессдэхгүй байхыг хичээгээрэй: Эмч нар стресс болон арьсны асуудал нь хоорондоо холбоотойг нотолсон. Стресстэй үед батга энгийн үеийнхээс хэд дахин их гардаг байна.

16. ОО хэрэглэх: Шүдний оонд цахиур агуулагддаг тул түрхэж, унтах нь бактерийн хэмжээг багасгадаг. Анхаарах зүйл байгалийн гаралтай оо хэрэглэх хэрэгтэй шүү.

17. Аспирин хэрэглэх. Аспирин буталж, устай хольж зуурна. Зуурсан аспиринаа хөвөн дээр тавиад, батга гарсан хэсэгт түрхэж өгнө. Аспирин нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг тул арьсны цочролыг намдааж батга гарахаас сэргийлдэг.

18. Мөсөөр арчих. мөсөөр арчсанаар арьсны нүхжилтийг багасгах, арьс хэт тослогжихоос сэргийлнэ.

Таньд амжилт хүсье

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s