Гэр бүлийн харилцаан дахь хөгжилтэй судалгаа

Та гэр бүлийнхээ харилцааг аз жаргалтай байлгаж чадаж байгаа юу?

Гэр бүлээ аз жаргалтай байлгах 6 арга

  1. Гэр бүлийн үнэ цэнэ: Гэр бүлийн бүх гишүүдийн үнэ цэнийг чухалчлан үзвэл аз жаргалтай гэр бүлийг бий болгож чадна.
  2. Гэрийн ажлын хувиарлалт бий болгох: Гэрийн ажлын хуваарийг тэнцүү болгосоноор хоорондын зөрчил нэгээр ч болтугай буурах болно. 🙂
  3. Өнгөрсөн, одоо, ирээдүй: Гэр бүлийн хүнд хэцүү цаг үе, түүнийг даван туулах арга зам гэх мэт янз бүрийн гэр бүлийн түүхийн талаар хүүхдүүддээ ярьж өгөх нь хүүхдэд зориг болон дархлааг бий болгож өгдөг. Мөн ирээдүйн талаар ярилцан төсөөлөх нь гэр бүлд дулаан уур амьсгалыг бий болгодог.
  4. Амьтан тэжээх: Судалгаанаас харвал тэжээмэл амьтан нь гэр бүлд сэтгэл хөдлөл, тогтвортой байдал, аз жаргалыг бий болгодог ажээ.
  5. Гэр бүлээрээ цугларах: Тогтмол долоон хоногт нэг удаа болж бүтэхгүй байгаа зүйл, сурч мэдсэн зүйл бас дараа долоо хоногт хийх гэж байгаа зүйл, шинэ санаагаа ярилцах.
  6. Цуг хооллох: Гэр бүлийн харилцаагаа сайн байлгах хамгийн амархан арга юм. Цуг хооллох нь хүүхдийг зөв хүн болоход, архи тамхи буруу зүйлээс хол байлгахад тусалдаг аж.

БНСУ-Д СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД!

ИРГЭДИЙН АНХААРАЛД! БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 5 иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон 3 иргэн нийт 8 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь 8 дугаар сарын 26-ны тогтоогдсон байна. Иргэдийн биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа болно.Эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн 8 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай иргэд хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Иймд БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Монгол улсын U17 насны шигшээ баг ДЭЛХИЙН АВАРГА боллоо

ФИБА 17 хүртэлх насны ур чадварын “FIBA U17 World Skill Challenge” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Гвиней улсын багийг 111:119 харьцаатай хожиж, финалд шалгарсан Монголын хөвгүүд шигшээ тоглолтоо Болгарын шигшээ багийн эсрэг хийж,  “FIBA U17 World Skill Challenge” тэмцээний аварга боллоо. 

Монголчууд бид бүгдийн мөрөөдөл үргэлжилсээр.

Гэрийн нөхцөлд батганаасаа салах хялбар аргууд

Батгандаа санаа зовсоор л байна уу? Доор дурдсан аргуудыг ашиглан батганаасаа салаарай.

1. Шахахгүй байх. Хамгийн чухал нь шүү. Батганд олон төрлийн бактери байдаг тул шахах үед өөр нүх рүү орж үрэвсэл үүсгэдэг байна.

2. Нүүрээ будахгүй байх. Foundation болон уруулын будаг нь таны арьсанд хортой. Батга гарсан үед нүүрний арьсыг цэвэрхэн байлгах хэрэгтэй.

3. Ус ихээр уух. Эмч нар өдөрт 2оос 3 литр ус уухыг зөвлөдөг. Эрэгтэй хүн өдөрт 3литр, эмэгтэй хүн өдөрт 2литр ус уух хэрэгтэй. Арьс нь зүрхтэй адил биеийн нэг эрхтэн учир бүтэн ажиллагаатай байлгахын тулд хангалттай ус хэрэгтэй байдаг.

4. Нүүрээ гараараа оролдохгүй байх. Хичнээн гараа угааж цэвэрлэсэн ч гаранд тос болон тоос байх магадлал өндөр байдаг болохоор гарны бактери үрэвсэл үүсгэж мэднэ.

5. Чихэрлэг зүйлсийг хязгаарлах. Судалгаанаас үзвэл идэж буй хоол хүнс ч батга гарах шалтгаан болдог байна. Элсэн чихэр нь инсулины түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь батга үүсгэдэг даавруудыг өдөөж өгдөг.

6. Ногоон цай уух. Ногоон цай нь хүчилтөрөгчийн идэвхжилийг эсэргүүцэгч антиоксидант агуулдаг. Идэвхтэй хүчилтөрөгч нь арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдэд нөлөөлдөг эсүүд бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл, амттай ногоон цай уухыг хичээгээрэй!

7. Жимс идэх. Жимс болон уураг нь пробиотикд эерэг нөлөө үзүүлдэг.

8. Омега 3 уух. Омега 3 шиг эрүүл өөх тос нь үрэвслийг арилгах, эрүүл эсийг өдөөхөд тусалдаг. Омега 3 ихээр агуулагдсан хоол: – Загас – Маалинганы үр, самар – Бууцай, ногоон навчит ногоо

9. Өөрт таарсан витамин хэрэглэх. Витамин хэрэглэх нь арьсыг тань хэвийн байлгаж, батга арилгахад тус болно.

10. Примула цэцгийн тос хэрэглэх. Омега-6 өөх тосны дутагдал нь батга гарахад хүргэдэг бөгөөд примула цэцгийн тос нь үрэвслийн эсрэг омега-6 найрлагыг агуулдаг. Өдөрт хоёр удаа 1000-1500 мг примула цэцгийн тосыг ууж үзээрэй.

11. Цайр хэрэглэх: Цайр нь уургийн нэгдмэл бас шарх эдгээхэд тусалдаг учир өдөрт 30мг хэрэглэх.

12. Витамин Е хэрэглэх: Витамин Е нь арьсанд нэн чухал витамин учир заавал хэрэглэх.

13. Өдөрт 2оос дээш нүүрээ угаахгүй байх: Нүүрээ байнга угаавал хуурайшиж арьс тослогтож батга гарах нь магадлал өндөр.

14. Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч хэрэглэх: Тослог арьстай байсан ч арьсыг чийгшүүлж өгөх хэрэгтэй.

15. Стрессдэхгүй байхыг хичээгээрэй: Эмч нар стресс болон арьсны асуудал нь хоорондоо холбоотойг нотолсон. Стресстэй үед батга энгийн үеийнхээс хэд дахин их гардаг байна.

16. ОО хэрэглэх: Шүдний оонд цахиур агуулагддаг тул түрхэж, унтах нь бактерийн хэмжээг багасгадаг. Анхаарах зүйл байгалийн гаралтай оо хэрэглэх хэрэгтэй шүү.

17. Аспирин хэрэглэх. Аспирин буталж, устай хольж зуурна. Зуурсан аспиринаа хөвөн дээр тавиад, батга гарсан хэсэгт түрхэж өгнө. Аспирин нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг тул арьсны цочролыг намдааж батга гарахаас сэргийлдэг.

18. Мөсөөр арчих. мөсөөр арчсанаар арьсны нүхжилтийг багасгах, арьс хэт тослогжихоос сэргийлнэ.

Таньд амжилт хүсье

Korea Immigration нд яаж цаг авах вэ?

  1. Энд (hikorea) дарж вэб сайтанд нэвтэрнэ.

2. HiKorea сайтад бүртгүүлэхгүйгээр цаг авч болдог.

3. Солонгос үнэмлэхний дугаар болон авсан он сараа бичнэ.

4. Дугуйлсан хэсэгт амьдарч буй дүүргийн Immigration ээ сонгоно.

5. Зурагт үзүүлснээр нууц дугаар болон зорилгоо бичнэ.

6. Зурагт үзүүлснээр цагаа сонгоно.

Таньд амжилт хүсье

Та солонгост байдаг, фото зураг сонирхдог бол анхаарлаа хандуулна уу.

Солонгос улсад сар болгон өгөгдсөн сэдвээр фото уралдаан зохиогддог байгаа. Та өөрийн сонирхож буй сэдвээр бүтээлээ явуулан оролцож хоббигоороо мөнгө олох цаашлаад захиалга аван ажиллах боломжтой.

Энд дарж илүү их мэдээлэл авах боломжтой.

 Одоо явагдаж буй уралдаанаас таньд сонирхуулахад:

  1. “Амгалан хайр” сэдэвт уралдаан

2. “Оршуулах соёл мэдлэгийг дээшлүүлэх сурталчилгаа” сэдэвт уралдаан

3. “Saemaul Geumgo” сэдэвт уралдаан.

4. “Jeollanam-do Аялал жуулчлал” Сэдэвт уралдаан

5. “Цэвэр цэнгэг ус” Сэдэвт уралдаан

Таньд амжилт хүсье

Нягтрал сайн бөгөөд үнэгүй зурагтай 8 сайт

  1. Pexels Олон төрлийн зураг болон богино хэмжээний бичлэг байрлах бөгөөд үнэгүй, нягтрал сайтай тасархай зурагтай сайт

2. Unsplash Шинээр бүртгэгдсэн зургуудаас хамгийн сайн гэсэн зургийг шилж тавьдаг.

3. Foodiesfeed Хоол хийх дуртай хоолны блог хөтөлдөг хүмүүсын ихээр үйлчлүүлдэг сайт юм.

4. New Old Stock Зохиогчийн эрхийн хязгаарлалтаас ангид нийтийн архиваас авсан зурагнууд.

5. PicoGraphy Дэйв Мэйер болон бусад олон гэрэл зурагчдын оруулсан үнэгүй зургуудыг агуулдаг.

6. Pixabay Pixabay нь үнэгүй зураг, вектор, урлагийн чимэглэлийн томоохон цуглуулга байдаг.

7. Reshot Өөр бусад газруудад олж чадахгүй гараар цуглуулдаг үнэгүй зургуудтай. Арилжааны болон редакцийн зорилгоор ашиглахад үнэгүй.

8. Burst Burst нь Shopify-ийн эх сурвалж бөгөөд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зураг өгдөг. Зарим зураг нь Creative Commons CC0-ийн дагуу лицензтэй, зарим нь Shopify-ийн өөрийн лицензтэй байдаг.

Бүгдэд нь амжилт

Хүүхдийнхээ өтгөний өнгөөр эрүүл мэндийг нь шинжих гайхалтай арга

  1. Хар бор

Хэвийн, бор хоолонд орсон хүүхдийн баас ийм өнгөтэй гардаг.

Шинж чанар:

  • Илүү өтгөн
  • Насанд хүрсэн хүнийхтэй төстэй
  • Өмнөхөөсөө илүү үнэр ихтэй

2. Шар бор

Хэвийн, сүүгээр хооллодог хүүхдийн баас ийм өнгөтэй гардаг.

Шинж чанар:

  • Өтгөн
  • Сүүний үнэртэй

3. Тод шар

Хөхний сүүгээр хооллодог хүүхдийн баас шингэн бөгөөд шар заримдаа ногоон өнгөтэй гардаг.

4. Хар ногоон

Нярайн баас төрснөөс хойш эхний 2-4 хоногт гардаг.

 Шинж чанар:

  • Наалдамхай
  • Өтгөн тос шиг
  • Дотроо цөс, тосны хүчил, ургийн усны болон өөр бусад зүйлсийг агуулсан байдаг.

5. Цагаан

Хэвийн бус, энэ нь хоол боловсруулах системд цөс хангалттай хэмжээгэээр ялгарч чадахгүй байгаа учраас өнгө хувирч өөрчлөгддөг. Яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

 Шинж чанар:

  • Өтгөн, зунгааралдсан

6. Хар

Хэвийн бус, хүүхдийн хоол боловсруулах замд цус алдаж буйн шинж бөгөөд төмрийн бэлдмэл уусан тохиолдолд зунгаг тас хар өнгөтэй байх тохиолдол бий.

7. Улаан хүрэн

Хэвийн бус, улаан өнгөтэй хоол хүнс идсэнээс эсвэл цус алдаж буйн шинж. Яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

8. Улбар шар

Бор хоолонд орсон хүүхдийн баас идсэн зүйлтэй нь холбоотойгоор ийм өнгөтэй байж болно. Ээж нь эм ууж байгаа бол, эсвэл будагтай хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд хөхний сүүгээр дамжин хүүхдийн баас улбар шөрдуу өнгөтэй болох магадлалтай. Ихэнх тохиолдлолд санаа зовох зүйл биш хэдий ч хэрвээ санаа зовоод байвал эмчид хандаарай.

9. Саарал

Бор хоолонд орсон бол хүүхэд тань юу идэж ууснаас шалтгаалж баас саарал гарч болно. Хэрвээ бор хоолонд ороогүй бол хүүхдийн элэг эсвэл давсаганд асуудал гарчээ. Яаралтай эмчид хандах хэрэгтэй.

YOUTUBE-ээс хэрхэн хялбар аргаар дуу татах вэ?

1. Доод зураг дээр харагдаж байгаачлан өөрийн татах гэж буй бичлэг болон дууны линкийг хуулж авна.

2. GOOGLE ээс YOUTUBE MP3 DOWNLOAD гэж хайна. Эхний илэрц рүү орон хуулж авсан линкээ тавьна.

3. Эцэст нь DOWNLOAD товчлуурыг дарахад л хангалттай. 🙂