2020 mans Style and fashion

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр бидний өнөөгийн залуусын хувцаслалт хэв маяг тэр хэрээр өөрчлөгдөж байгаа билээ . Тэгэхээр танд хэрэг болох байх гэсэн үүднээс 2020оны трэнд загвар болон хувцасны зохицолдлогооны талаар хүргэхийг зорилоо

  1. Стиллэг харагдахын тулд мэдээж хувцаслалтын зохицол маш чухал зураг дээр байгаачлан ямар өмднөөс шалтгаалаад кет үү ? Ботинк уу? Гэх мэт ..

2 . Хэрэв та өөрийгөө жин багатай гэж боддог бол төдийлөн бариун хувцсыг сонгохгүй байхыг хүсье . Зураг дээр байгаачлан томдонгуй талдаа хувцаслахыг зөвлөж байна

3. Хаяа хэнэггүй байх нь таныг донжтой харагдуулдаг шүү . Гэхдээ bieber шиг хэтрүүлж болохгүй шүү 😅

4 . Та өөрийгөө хэт өндөр гэж бодож байвал бариун эсвэл хэт нэвсгэр хувцсыг сонгохгүй байхыг зөвлөе . Нэвсгэр хувцас нь танийг хэт үлэмж харагдуулах ба бариун хувцас нь таныг сул дорой харагдуулах боломжтой учир зураг дээр байгаачлан ах нар шиг таарсан размерын хувцсыг сонгохыг зөвлөж байна .

5 . Аа харин та хангалттай өндөр биш гэж бодож байвал бариун загварын хувцсыг сонгоорой гэж зөвлөмөөр байна . Нэвсгэр загвар нь таныг бүр л намхан харагдуулах болно . 👌

6.Өдөр тутамдаа мэдээж swag талдаа бариун өмд нэвсгэр талдаа цамц фудволк ямар ч хүнд догь харагддаг шүү . Мэдээж донжийг нь олох хэрэгтэй 👌 Эцэст нэмээд хэлхэд эрүүл чийрэг биетэй байхад ямар ч хувцас сайхан харагдана шүү залуусаа (fitness gym)- ээр тасралтгүй хичээллээрэй залуусаа болoмж чиний гарт . Bolomj.org Эх сурвалж : google 😉

БНСУㅡд СУРАЛЦАХ

  1. Солонгос улсын их дээд сургуульд суралцах

Сургалтын хөтөлбөр тус бүрд тавигдах шаардлага болон сургалтын хугацаа

Сургалтын хөтөлбөрТавигдах шаардлагаСургалтын хугацаа
Докторын сургалтМагистрын зэрэгтэй хүн2 жилээс дээш
Магистрын сургалтБакалаврын зэрэгтэй хүн2 жилээс дээш
Бакалаврын сургалтӨөрийн оронд бага дунд боловсрол бүрэн эзэмшсэн хүн (12 жилийн сургалт)4-6 жил
Мэргэжлийн сургуульӨөрийн оронд бага дунд боловсрол бүрэн эзэмшсэн хүн (12 жилийн сургалт)2-3 жил
Хэлний бэлтгэлАхлах сургуулиас дээш боловсролтой хүн1-2 жил
Солилцооны оюутанСуралцахыг хүсч буй сургуультай хамтран ажилладаг холбоотой сургуульд суралцагч1 улирал-1 жил
Хувийн зардлаар богино хугацаанд суралцахХарьяа сургуулийн гадаадад суралцах хөтөлбөрөөр болон өөрийн орны харьяа сургуулиас гадаадад суралцах болон төгсөгч гэсэн нэрээр солонгос сургуульд ирж суралцах1 улирал-1 жил
Гадаад оюутны улирлын сургалтОюутны амралтын хугацаанд солонгос хэл болон солонгос судлалтай холбоотой хөтөлбөрт оролцох гадаад оюутан.2-3 сар

※ Дээрх шаардлагад ерөнхий болзолыг гарган тавьсан бөгөөд хүсэлт гаргах гэж буй сургуулийнхаа элсэлтийн шалгууртай урьдчилан танилцах хэрэгтэй. ※ 12 жилээс доош боловсролын тогтолцоотой улсын хувьд тухайн улсдаа бага дунд боловсрол эзэмшсэнийг нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн хүсэлт гаргасан сургуулийн захирал элсэх зөвшөөрөл олгох боломжтой. • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK: Test of Proficiency in Korean) Солонгосын засгийн газраас солонгост суралцагчдын чанарыг сайжруулахын тулд гадаад оюутнуудад тогтоосон түвшнээс дээш солонгос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Хичээл сургалт болон өдөр тутмын амьдралд хэрэгтэй хэлний мэдлэг дутсанаас болон гадаад оюутнууд суралцах хугацаандаа бэрхшээлтэй тулгарах нь их байдаг. Солонгосын их дээд сургуульд элсэн орохын тулд Олон Улсын Боловсролын Үндэсний Төвөөс зохион байгуулдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) оноо хэрэгтэй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) нь өөрийн эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэдэд солонгос хэл сурах чиглэлийг гаргаж өгөн тэдний солонгос хэлний хэрэглээний чадварыг үнэлснээр солонгост суралцах, ажил эрхлэх зэрэгт ашиглах зорилготой юм. Их дээд сургуулийн үндсэн сургалтанд суралцахыг хүсч байгаа тохиолдолд элсэн орохын тулд ерөнхийдөө солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд (TOPIK) 3-р түвшнээс дээш, төгсөхийн тулд 4-р түвшнээс дээш оноо авсан байх ёстой. Харин суралцахаар зорьж буй сургуулийн мэргэжлийн тэнхим нь англи хэлээр хичээл ордог бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын оноо байхгүй байсан ч англи хэлний албан ёсны шалгалтын оноо(TOFFL)-оор элсэх боломжтой ба төгсөхөд заавал солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 4-р түвшнээс дээш оноо шаардагдахгүй. Мөн солилцооны оюутан, засгийн газрын тэтгэлэгт оюутан, гадны орны засгийн газрын тэтгэлэгт оюутан, солонгос хэлний бэлтгэлийн элсэгч болон урлаг спортын тэнхимд элсэгч оюутны хувьд элсэхэд шаардах солонгос хэлний мэдлэгийн түвшин өөр байдаг. Холбогдох нөхцөлийн талаар тухайн сургуулиас лавлах хэрэгтэй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) нь жилд 6 удаа (1 сар, 3 сар, 4сар, 7 сар, 10сар, 11 сар) болдог бөгөөд, шалгалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл оны эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) цахим хуудсанд тавигддаг. Шалгалтыг дүгнэх шатлал нь анхлан суралцагчдад зориулсан TOPIK I (1~2 түвшин), дунд • дээд шатны суралцагчдад зориулсан TOPIK II(3~6 түвшин) гэж ангилдаг ба шалгалтын онооноос хамааран шалгалт өгсөн түвшин тодорхойлогдоно. Шалгалтын талаарх бусад тодорхой мэдээллийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас (http://www.topik.go.kr) үзэх боломжтой.

Их сурвалж : study in korea


2.Солонгосын их дээд сургуулийг хэрхэн зөв сонгож суралцах вэ?

Ихэнх суралцахаар солонгос улсыг зорьдог оюутнуудын дийлэнх алдаа нь хямд төсрийг нь бодож чанаргүй их дээд сургуулийн хэлний бэлтгэлийг сонгож бүртгэл хийлгэх нь элбэг байдаг энэ нь маш буруу (админ тэгж ирээд алдсан^^). Юун түрүүнд суралцах гэж буй сургуулийн чиглэл , мэргэжил олголт , хэлний бэлтгэлийн чанар , сургуулийн campus , тэтгэлэг гээд бүх зүйлийг маш сайн судалсан байх хэрэгтэй . Жишээ нь сонирхож буй мэргэжлээрэй үргэлжлүүлэн үндсэн ангидаа суралцах төлөвлөгөөтэй ирвэл топикын оноо шаардахгүй маш хурдан бакалавар магистр ийн ангиуддаа орох боломжтой байдаг (гэхдээ топикийн оноо заавал хэрэгтэй ^^) . Тэтгэлэгт хөтөлбөр нь бүх сургуульд байдаг тиймээс тэтгэлэгийн талаар маш сайн судалж авахыг хичээх хэрэгтэй . Мөн бас нэг анхаарах зүйл бол магадлан итгэмжлэгдсэн улсын сургуулийг сонгоорой дээр хэлсэнчлэн тэтэглэгт хөтөлбөр маш ихээр зарлагддаг учир үнэтэй гэж айх хэрэг байхгүй бөгөөд виз сунгахад ямар ч асуудалгүй энэ нь санхүүгийн асуудалд орохоос сэргийл нь . Тэгэхээр таны сонголт маш чухал байх ёстой байна .

3. Элсэхэд шаардагдах материал

  • * Анкет
  • * Өөрийн намтар болон сургалтын төлөвлөгөө
  • * Ахлах сургуулийн дүнгийн тодорхойлолт болон төгссөн (төгсөх гэж буйг тодорхойлох) гэрчилгээ
  • * Зөвшөөрлийн бичиг (Суралцагч өөрийн хувийн мэдээллийг сургуулийн хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрсөн бичиг)
  • * Элсэгчийн болон эцэг эхийн биеийн байцаалт (гадаад паспортын хуулбар иргэний үнэмлэх зэрэг)
  • * Төрийн байгууллагаас олгодог гэр бүлийн лавлагаа
  • * Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримт(TOPIK, англи хэлний албан ёсны шалгалтын оноо гэх мэт)
  • * Тодорхойлолт
  • * Идэвхи чармайлтыг нотлох бичиг баримт (шагнал урамшууллыг нотлох бичиг баримт)
  • * Бодит чадварыг нотлох бичиг баримт -цомог, бүтээлээ багтаасан CD гэх мэт (урлаг спортын салбарт хүсэлт гаргагч)

Энд танд хэрэг болох мэдээллүүд байгаа байхаа гэж бодож байна . Залуусаа боломж үргэлж байдгийг санаарай . Амжилт хүсье 😁💪💪