Гэр бүлийн харилцаан дахь хөгжилтэй судалгаа

Та гэр бүлийнхээ харилцааг аз жаргалтай байлгаж чадаж байгаа юу?

Гэр бүлээ аз жаргалтай байлгах 6 арга

  1. Гэр бүлийн үнэ цэнэ: Гэр бүлийн бүх гишүүдийн үнэ цэнийг чухалчлан үзвэл аз жаргалтай гэр бүлийг бий болгож чадна.
  2. Гэрийн ажлын хувиарлалт бий болгох: Гэрийн ажлын хуваарийг тэнцүү болгосоноор хоорондын зөрчил нэгээр ч болтугай буурах болно. 🙂
  3. Өнгөрсөн, одоо, ирээдүй: Гэр бүлийн хүнд хэцүү цаг үе, түүнийг даван туулах арга зам гэх мэт янз бүрийн гэр бүлийн түүхийн талаар хүүхдүүддээ ярьж өгөх нь хүүхдэд зориг болон дархлааг бий болгож өгдөг. Мөн ирээдүйн талаар ярилцан төсөөлөх нь гэр бүлд дулаан уур амьсгалыг бий болгодог.
  4. Амьтан тэжээх: Судалгаанаас харвал тэжээмэл амьтан нь гэр бүлд сэтгэл хөдлөл, тогтвортой байдал, аз жаргалыг бий болгодог ажээ.
  5. Гэр бүлээрээ цугларах: Тогтмол долоон хоногт нэг удаа болж бүтэхгүй байгаа зүйл, сурч мэдсэн зүйл бас дараа долоо хоногт хийх гэж байгаа зүйл, шинэ санаагаа ярилцах.
  6. Цуг хооллох: Гэр бүлийн харилцаагаа сайн байлгах хамгийн амархан арга юм. Цуг хооллох нь хүүхдийг зөв хүн болоход, архи тамхи буруу зүйлээс хол байлгахад тусалдаг аж.

Гэрийн нөхцөлд батганаасаа салах хялбар аргууд

Батгандаа санаа зовсоор л байна уу? Доор дурдсан аргуудыг ашиглан батганаасаа салаарай.

1. Шахахгүй байх. Хамгийн чухал нь шүү. Батганд олон төрлийн бактери байдаг тул шахах үед өөр нүх рүү орж үрэвсэл үүсгэдэг байна.

2. Нүүрээ будахгүй байх. Foundation болон уруулын будаг нь таны арьсанд хортой. Батга гарсан үед нүүрний арьсыг цэвэрхэн байлгах хэрэгтэй.

3. Ус ихээр уух. Эмч нар өдөрт 2оос 3 литр ус уухыг зөвлөдөг. Эрэгтэй хүн өдөрт 3литр, эмэгтэй хүн өдөрт 2литр ус уух хэрэгтэй. Арьс нь зүрхтэй адил биеийн нэг эрхтэн учир бүтэн ажиллагаатай байлгахын тулд хангалттай ус хэрэгтэй байдаг.

4. Нүүрээ гараараа оролдохгүй байх. Хичнээн гараа угааж цэвэрлэсэн ч гаранд тос болон тоос байх магадлал өндөр байдаг болохоор гарны бактери үрэвсэл үүсгэж мэднэ.

5. Чихэрлэг зүйлсийг хязгаарлах. Судалгаанаас үзвэл идэж буй хоол хүнс ч батга гарах шалтгаан болдог байна. Элсэн чихэр нь инсулины түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь батга үүсгэдэг даавруудыг өдөөж өгдөг.

6. Ногоон цай уух. Ногоон цай нь хүчилтөрөгчийн идэвхжилийг эсэргүүцэгч антиоксидант агуулдаг. Идэвхтэй хүчилтөрөгч нь арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдэд нөлөөлдөг эсүүд бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл, амттай ногоон цай уухыг хичээгээрэй!

7. Жимс идэх. Жимс болон уураг нь пробиотикд эерэг нөлөө үзүүлдэг.

8. Омега 3 уух. Омега 3 шиг эрүүл өөх тос нь үрэвслийг арилгах, эрүүл эсийг өдөөхөд тусалдаг. Омега 3 ихээр агуулагдсан хоол: – Загас – Маалинганы үр, самар – Бууцай, ногоон навчит ногоо

9. Өөрт таарсан витамин хэрэглэх. Витамин хэрэглэх нь арьсыг тань хэвийн байлгаж, батга арилгахад тус болно.

10. Примула цэцгийн тос хэрэглэх. Омега-6 өөх тосны дутагдал нь батга гарахад хүргэдэг бөгөөд примула цэцгийн тос нь үрэвслийн эсрэг омега-6 найрлагыг агуулдаг. Өдөрт хоёр удаа 1000-1500 мг примула цэцгийн тосыг ууж үзээрэй.

11. Цайр хэрэглэх: Цайр нь уургийн нэгдмэл бас шарх эдгээхэд тусалдаг учир өдөрт 30мг хэрэглэх.

12. Витамин Е хэрэглэх: Витамин Е нь арьсанд нэн чухал витамин учир заавал хэрэглэх.

13. Өдөрт 2оос дээш нүүрээ угаахгүй байх: Нүүрээ байнга угаавал хуурайшиж арьс тослогтож батга гарах нь магадлал өндөр.

14. Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч хэрэглэх: Тослог арьстай байсан ч арьсыг чийгшүүлж өгөх хэрэгтэй.

15. Стрессдэхгүй байхыг хичээгээрэй: Эмч нар стресс болон арьсны асуудал нь хоорондоо холбоотойг нотолсон. Стресстэй үед батга энгийн үеийнхээс хэд дахин их гардаг байна.

16. ОО хэрэглэх: Шүдний оонд цахиур агуулагддаг тул түрхэж, унтах нь бактерийн хэмжээг багасгадаг. Анхаарах зүйл байгалийн гаралтай оо хэрэглэх хэрэгтэй шүү.

17. Аспирин хэрэглэх. Аспирин буталж, устай хольж зуурна. Зуурсан аспиринаа хөвөн дээр тавиад, батга гарсан хэсэгт түрхэж өгнө. Аспирин нь үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг тул арьсны цочролыг намдааж батга гарахаас сэргийлдэг.

18. Мөсөөр арчих. мөсөөр арчсанаар арьсны нүхжилтийг багасгах, арьс хэт тослогжихоос сэргийлнэ.

Таньд амжилт хүсье

Хүүхдийнхээ өтгөний өнгөөр эрүүл мэндийг нь шинжих гайхалтай арга

  1. Хар бор

Хэвийн, бор хоолонд орсон хүүхдийн баас ийм өнгөтэй гардаг.

Шинж чанар:

  • Илүү өтгөн
  • Насанд хүрсэн хүнийхтэй төстэй
  • Өмнөхөөсөө илүү үнэр ихтэй

2. Шар бор

Хэвийн, сүүгээр хооллодог хүүхдийн баас ийм өнгөтэй гардаг.

Шинж чанар:

  • Өтгөн
  • Сүүний үнэртэй

3. Тод шар

Хөхний сүүгээр хооллодог хүүхдийн баас шингэн бөгөөд шар заримдаа ногоон өнгөтэй гардаг.

4. Хар ногоон

Нярайн баас төрснөөс хойш эхний 2-4 хоногт гардаг.

 Шинж чанар:

  • Наалдамхай
  • Өтгөн тос шиг
  • Дотроо цөс, тосны хүчил, ургийн усны болон өөр бусад зүйлсийг агуулсан байдаг.

5. Цагаан

Хэвийн бус, энэ нь хоол боловсруулах системд цөс хангалттай хэмжээгэээр ялгарч чадахгүй байгаа учраас өнгө хувирч өөрчлөгддөг. Яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

 Шинж чанар:

  • Өтгөн, зунгааралдсан

6. Хар

Хэвийн бус, хүүхдийн хоол боловсруулах замд цус алдаж буйн шинж бөгөөд төмрийн бэлдмэл уусан тохиолдолд зунгаг тас хар өнгөтэй байх тохиолдол бий.

7. Улаан хүрэн

Хэвийн бус, улаан өнгөтэй хоол хүнс идсэнээс эсвэл цус алдаж буйн шинж. Яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

8. Улбар шар

Бор хоолонд орсон хүүхдийн баас идсэн зүйлтэй нь холбоотойгоор ийм өнгөтэй байж болно. Ээж нь эм ууж байгаа бол, эсвэл будагтай хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд хөхний сүүгээр дамжин хүүхдийн баас улбар шөрдуу өнгөтэй болох магадлалтай. Ихэнх тохиолдлолд санаа зовох зүйл биш хэдий ч хэрвээ санаа зовоод байвал эмчид хандаарай.

9. Саарал

Бор хоолонд орсон бол хүүхэд тань юу идэж ууснаас шалтгаалж баас саарал гарч болно. Хэрвээ бор хоолонд ороогүй бол хүүхдийн элэг эсвэл давсаганд асуудал гарчээ. Яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Та хүүтэй болохыг хүсэж байна уу? Энэхүү аргуудыг хэрэглээд үзээрэй

Эмчээс зөвлөгөө авах

Та хүүтэй болохыг хүсэж байна уу? Мэдээж хүүтэй болохын тулд эхлээд жирэмсэн болох хэрэгтэй. Жирэмслэхээсээ өмнө мэргэжлийн эмчтэй уулзаж юу хүсч байгаагаа хэлээрэй. Ингэснээр жирэмсэн болохын тулд юу хэрэгтэй, яах ёстойг эмч үзлэг хийж, шинжилгээ авсны дараагаар зөвлөгөө танд өгөх болно.

Хуанли хөтлөх

Эмэгтэй хүн зөвхөн X эмэгтэй хромосом агуулж байдаг бол эрэгтэй хүн нь X эмэгтэй хромосом болон Y эрэгтэй хромосом агуулдаг. Тиймээс хүүхдийн хүйс ямар байх нь эрэгтэй хүний эр бэлгийн эснээс шалтгаалдаг байна. Ү хромосом агуулсан эр бэлгийн эс Х хромосом агуулсан эр бэлгийн эсээс илүү хурдан байдаг ба хүүтэй болохыг хүссэн хосууд өндгөн эс гадагшлахаас өмнө 24 цагаас илүүгүй хугацааны өмнө мөн 12 цагаас илүүгүй хугацааны дараа үр тогтоохыг зөвлөдөг. Эр бэлгийн эс умайн хүзүүнд хэдий чинээ ойр, гүн ялгарна Ү хромосом агуулсан эр бэлгийн эс үр тогтолтонд төдий чинээ идэвхтэй оролцдог гэж зөвлөдөг байна.

Сексийн үед гүн оруулж болох байрлалыг туршиж үзэх

 Гүн оруулж хийсэн байрлалд эрэгтэй хүүхэдтэй болох магадлал өндөр байдаг. Ингэснээр эр бэлгийн Y эрэгтэй хромосом өндгөн эсэнд хүрч очих нь илүү өндөр байдаг байна. Гэхдээ энэ нь үндэслэлгүй гэдгийг санах хэрэгтэй. Доорх бичсэн байрлалаар хийж үзээрэй.

  • Босоо байрлалаар
  • Эмэгтэй нь дээрээ
  • Нохойн байрлалаар
  • Эмэгтэйн хөлийг цээжний хэсэг рүү өргөх байрлалаар

Эмэгтэй хүн эхэлж таашаалыг мэдрэх

 Эмэгтэй хүний таашаал нь Y хромосомын эр бэлгийн эсийг илүү өдөөж өгдөг. Эмэгтэй дур тавилт нь эр бэлгийн эсийг аарцаг руу ойртуулдагтай холбоотой юм. Эмэгтэй хүний ​​оргазм нь үтрээний орчныг илүү шүлтлэг болгодог тул эр Y хромосомын эр бэлгийн эс өндөг рүү очих магадлалыг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ ч мөн үндэслэлгүй гэдгийг санах хэрэгтэй. Хийхээсээ өмнө гар болон амаар өдөөж өгөх хэрэгтэй. Ингэснээр эмэгтэй хүн илүү таашаалыг мэдрэх болно.

Гвайфенезинээр умайн хүзүүний салстыг шингэлэх

Умайн хүзүүний салстын шүүрлийг нэмэгдүүлснээр нь Y хромосомын хувьд илүү таатай орчинг бүрдүүлдэг.

Гуайфенезинийг уухаасаа өмнө эмчид хандан зөвлөгөө авсны дараа уух нь наюулгүй. Бүтээгдэхүүн нь ханиадыг эмчлэх нэмэлт найрлагагүй бөгөөд зөвхөн гуайфенезин агуулдаг эсэхийг шалгаарай.

Шүлтлэг чанартай хоол хүнснээс бүрдсэн хоолны дэглэмийг барих

Эмэгтэй хүний ​​умайн салстын хүчиллэгийг багасгах нь хүүтэй болох боломжийг нэмэгдүүлдэг. Өндгөн эс боловсрохоос долоо хоногийн өмнө бууцай эсвэл манжин гэх мэт шүлтлэг хоол идэх. Дараах шүлтлэг хоол хүнсийг өргөн хэрэглэх.

  • Цөцгийн тос
  • Наргилын самар, чидун жимс, гүнжидийн тос
  • Авокадо
  • Банана
  • Исгэлэн интоор
  • Амтат төмс
  • Ногоон өнгөтэй ногоо
  • Цэцэгт байцаа

Кали, натритай хүнс илүү хэрэглэх

Судалгаагаар үзэхэд кали, натритай хүнс хэрэглэдэг эмэгтэйчүүдийн ихэнх нь хүүтэй болдог. Өндгөн эс боловсрохоос өмнө кали, натрийн хэрэглээгээ боломжийн хүрээнд нэмэгдүүлэх. Кали ба натри орсон хоол хүнснүүд Банана Өглөөний цайны сериал Лаазалсан шош Ногоон өнгөтэй ногоо Мандирин ба усан үзэм Амтат төмс, өвлийн хулуу Энгийн тараг Бяслаг

Кофе уух

Кофе нь эр Y хромосомын эр бэлгийн эсийг илүү идэвхтэй болгодог. Эрэгтэйчүүд ч гэсэн харилцаанаас өмнө нэг аяга кофе эсвэл хийжүүлсэн ундаа уугаарай. Энэ нь хүүтэй болох боломжийг нэмэгдүүлдэг.

Жин нэмэх дасгал хийх

 Жингээ алдах нь охинтой болох боломжийг нэмэгдүүлж байдаг. Олон төрлийн аэробик дасгал хийхээс илүүтэй жин тодорхой хэмжээнд нэмэх дасгал хийх. Энэ нь булчингийн массыг ихэсгэж, эрүүл жин нэмснээр хүүтэй болох боломжийг нэмэгдүүлж өгдөг.

Сул, чөлөөтэй хувцас өмсөх

 Хэт бариун дотуур хувцас болон өмд нь эр бэлгийн эсийг хэт халуунаар хадгалснаар эр бэлгийн эсэд өөрчлөлт орох тохиолдол бий.

Боломжуудыг эмчтэйгээ ярилцах

 Таны эмч хүүтэй болох боломжийг нэмэгдүүлэх аргуудыг зөвлөж магадгүй юм. Жирэмслэлтээс хэдэн сар, хэдэн долоо хоногийн өмнө эмчтэйгээ ярилцаарай.

Үр шилжүүлэн суулгах

Эхнэрийн өндгөн эс болон нөхрийн эр эсийг гарган авсны дараа биеийн гадна үр тогтоосон үр хөврөлийг 2-5хоногийн хугацаанд туёгай лаборторийн нөхцөлд өсгөсний дараа умайд шилжүүлэн суулгадаг. Энэхүү үр шилжүүлэн суулгах мэс ажилбарт орсон эмэгтэйчүүдийн ихэнх нь хүүтэй болох магадлал өндөр байдаг. Гэхдээ энэхүү арга нь жирэмсний амжилтын түвшин доогуур байдаг ба үнийн хувьд өндөр байдаг.

Эрэгтэй хүүхэд үрчилж авах

 Хэрвээ та хүүтэй болохыг хүсч байгаа боловч хүү төрөөгүй бол өргөж авах нь бас сайн сонголт байж магадгүй юм. Хүүтэй болох гэсэн мөрөөдөл тань биелээд зогсохгүй та хүүхдийн асрамжийн газарт итгэмжлэгдсэн хүүхдэд шинэ гэр бүл нь болж чадна. Үрчлэхээс өмнө зардал, журмын талаар холбогдох хүнтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Нойл орох боломжгүй үед шээсээ хэрхэн зохицуулах вэ?

Биеийг сэгсэрч доргиож болохгүй. Биеийг доргиосноор давсганд даралт их хэмжээгээр бий болж тухгүй байдал үүснэ. Хөнгөн гүйлт хийх юмуу бүжиглэхгүй байхыг хүсье!

  • Зогсохоос илүү суух нөхцлийг сахих хэрэгтэй. Тухтай байдлаар суусны дараа шээс хүрэхээ больтол нь суух.
  • Биеийн байдлыг огцом өөрчлөхгүй байх нь чухал. Шээс гэнэт хүрснээр сандрах цаашлаад огцом хөдөлгөөн хийх нь улам шээс хүргэх нөхцөл болох.
  •  Алхах болон ямар нэгэн үйл хөдлөл хийхдээ нэгэн жигд зөөлөн, удаан хөдөлгөөнийг сахих.

Уух зүйлээ багасгах. Ус нь хэдий чухал ч гэлээ шаардлагагүй, ам тэгтлээ цангаагүй үед их хэмжээгээр уухгүй байх. Их хэмжээгээр ууснаар давсганд ачаалал их өгөх.

  • Дунджаар насанд хүрсэн хүний давсаг нь 350-470мл-ийн шээсийг хадгалах боломжтой байдаг.

Давсгыг дарах болон ачаалал өгөхгүй байрлалыг сонгох. Шээсээ барихын тулд биеийн байрлалаа янз бүрээр сольж, өөрчлөх хэрэгтэй.

  • Тэгшхэн эгц суух эсвэл суугаагаараа биеийг хойш тэнийлгэх. Биеэ урагш болговол хувцас биеийг илүү барин давсганд шахалт илүү үзүүлснээр тухгүй байдлыг мэдэрдэг.
  • Зогсож байгаа үедээ хөлөө солбин зогсох. Энэ байрлал нь шээсний сувгыг хааж өгдөг.
  • Сууж байгаа үедээ хөлөө ачиж суух. Энэ байрлалыг сонгосноор давсганд учруулж байгаа шахалт багасдаг.

Хэрэгтэй гэвэл хийгээ гаргах. Хийгээ гаргаснаар давсганд үзүүлэх даралт багасаж илүү ая тухыг мэдрэх болно.

  • Гэхдээ хийгээ гаргах нь хоромхон зуурд давсгыг зохицуулж чадахгүй, шээс илүү хүрсээр байвал энэ оролдлогыг хийх шаардлагагүй.

Даарахгүй байх. Хөнжил нөмрөх, биеэ ороох зэрэг дулаан байх нөхцлийг бий болгох. Шалтгааныг нь заавал мэдэх шаардлагагүй ч ихэнх хүмүүсийн яриагаар гэнэт хүйтэн орчинд орсноор биеийн организм халуун зүйлийг илүү шаардаж халуун шээс ялгарах нөхцөл бүрддэг гэдэг.

  • Үүнийг хүйтэн уур агаарт шээс хөөх үзэгдэл гэж ярьдаг.

Төвлөрч, биеэ тайван байлгаж бясалгал хийх. Шээс хүрээд байна гэсэн бодлоо толгойноосоо аван өөр эргэн тойрныхоо зүйлд сэтгэл санаа, бодлоо төвлөрүүлэх

  • Бясалгал хийх эсвэл уртаар амьсгалаа авч, гаргах.
  • Шээсний сувгын эргэн тойрны  булчинг чангалах нь шээс хүрэхийг багасгана.

Шээстэй холбоогүй зүйлд тархиа ажиллуулах. Бие засахтай холбоотой бүх бодлоо аль болох мартахыг хичээх. Хэдий инээдтэй сонсогдож байгаа ч энэ их шилдэг арга шүү

  • 99өөс тонгоруулж тоо тоолох
  • Багаасаа мэддэг байсан дуугаа аялах, дуулах
  • Гэр, ажил, дэлгүүр лүү явдаг замаа төсөөлөх г.м

Ус, хүрхрээ, бороо гэх мэт ер нь л устай холбоотой бодлоо хаях. Хэдий ингээд ч болов уу энэ бодлоосоо зайлсхийх ч үнэхээр хурдан шээхийг хүсэх бодлыг алга болгоно гэж байхгүй.

  • Тэвчихийн аргагүй шээс хүрч байхад хажууд найзууд ус, горхи, суултуурын ус гэх мэт устай холбоотой зүйл ярьж таныг улам тэвчихийн аргагүй байдалд хүргээд байвал найзууддаа та нар ингэлээ гээд ямар ч намайг яаж ч чадахгүй, нэмэргүй гэж хэлээд зайгаа бариад яваарай ххэ

Инээх байтугай инээхтэй холбоотой бодол бодоод ч хэрэггүй. Инээх нь булчингын агшилтыг илүү идэвхжүүлдэг тул давсагны шахалтыг илүү нэмэгдүүлдэг.

  • Инээх нөхцлөөс зайлсхийх хэрэгтэй. Инээдмийн нэвтрүүлэгнээс илүү драма үзээрэй.

7хоног бүр шээсний өдрийн тэмдэглэл хөтлөж шээсний зуршил, дадлаа судлах. 3-7хоногт хэзээ, юу хэр их ууснаа, шээс хэр орчим гарснаа тэмдэглэх_ хэдэн өдрийн дараа та шээснийхээ дадлыг мэддэг болох болно.

  • Их, дунд, бага хэмжээгээр таамаглаж тэмдэглэл хөтлөсөн ч болно.

Тухтай шээх хуваарь бий болгох. Бичиж хөтөлсөн тэмдэглэлийнхээ үндсэн дээр хуваариа бий болгох.

  • Жишээ нь, орноосоо босох цаг 6:30, ажил руугаа явах цаг 9:00, өдрийн хоолны цаг 11:30-аар шээх цагаа тогтоож болно.

Нойл орох давтамжаа багасгах. Нойл хэр их орж байгаагаа ажиглах хэрэгтэй. Хэрвээ -цагийн зайтай нойл орж байвал дараа долоо хоногийн хуваариа зохицуулж болно.

  • Насанд хүрсэн хүн дунджаар 3-4цагийн зайтай биеэ засдаг. Бага багаар бие засах зай нь багасдаг.

Кегель дасгал хийх. Энэ дасгал нь эрэгтэй, эмэгтэй хүний аарцгийн ясны булчинг тайвшруулдаг.

  • Тв үзэж байхдаа реклам гарсан үед нь энэхүү дасгалыг хийж хэвшээрэй. Эсвэл ширээний ард суунгаа хэвтэж байхдаа ч хийж болно. Машиндаа шатахуунаа хийлгэж байхдаа ч хийж болно. Үнэндээ хаана ч, хэзээд ч хийж болох дасгал бол энэ дасгал юм.
  • Өдөрт 3 удаа 7хоногт 3-4хоног хийгээрэй.

Давсагаа зохицуулах асуудлаар эмчээс зөвлөгөө авах. Давсгаа зохицуулж сурахын тулд маш олон арга зам хэрэглээд байнгын нойл ороод байвал эмнэлэг яваарай.

  • Үл тоомсорлож явсаар ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчээс заавал зөвлөгөө аваарай.