Korea Immigration нд яаж цаг авах вэ?

  1. Энд (hikorea) дарж вэб сайтанд нэвтэрнэ.

2. HiKorea сайтад бүртгүүлэхгүйгээр цаг авч болдог.

3. Солонгос үнэмлэхний дугаар болон авсан он сараа бичнэ.

4. Дугуйлсан хэсэгт амьдарч буй дүүргийн Immigration ээ сонгоно.

5. Зурагт үзүүлснээр нууц дугаар болон зорилгоо бичнэ.

6. Зурагт үзүүлснээр цагаа сонгоно.

Таньд амжилт хүсье

Та солонгост байдаг, фото зураг сонирхдог бол анхаарлаа хандуулна уу.

Солонгос улсад сар болгон өгөгдсөн сэдвээр фото уралдаан зохиогддог байгаа. Та өөрийн сонирхож буй сэдвээр бүтээлээ явуулан оролцож хоббигоороо мөнгө олох цаашлаад захиалга аван ажиллах боломжтой.

Энд дарж илүү их мэдээлэл авах боломжтой.

 Одоо явагдаж буй уралдаанаас таньд сонирхуулахад:

  1. “Амгалан хайр” сэдэвт уралдаан

2. “Оршуулах соёл мэдлэгийг дээшлүүлэх сурталчилгаа” сэдэвт уралдаан

3. “Saemaul Geumgo” сэдэвт уралдаан.

4. “Jeollanam-do Аялал жуулчлал” Сэдэвт уралдаан

5. “Цэвэр цэнгэг ус” Сэдэвт уралдаан

Таньд амжилт хүсье

Нягтрал сайн бөгөөд үнэгүй зурагтай 8 сайт

  1. Pexels Олон төрлийн зураг болон богино хэмжээний бичлэг байрлах бөгөөд үнэгүй, нягтрал сайтай тасархай зурагтай сайт

2. Unsplash Шинээр бүртгэгдсэн зургуудаас хамгийн сайн гэсэн зургийг шилж тавьдаг.

3. Foodiesfeed Хоол хийх дуртай хоолны блог хөтөлдөг хүмүүсын ихээр үйлчлүүлдэг сайт юм.

4. New Old Stock Зохиогчийн эрхийн хязгаарлалтаас ангид нийтийн архиваас авсан зурагнууд.

5. PicoGraphy Дэйв Мэйер болон бусад олон гэрэл зурагчдын оруулсан үнэгүй зургуудыг агуулдаг.

6. Pixabay Pixabay нь үнэгүй зураг, вектор, урлагийн чимэглэлийн томоохон цуглуулга байдаг.

7. Reshot Өөр бусад газруудад олж чадахгүй гараар цуглуулдаг үнэгүй зургуудтай. Арилжааны болон редакцийн зорилгоор ашиглахад үнэгүй.

8. Burst Burst нь Shopify-ийн эх сурвалж бөгөөд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зураг өгдөг. Зарим зураг нь Creative Commons CC0-ийн дагуу лицензтэй, зарим нь Shopify-ийн өөрийн лицензтэй байдаг.

Бүгдэд нь амжилт

БНСУㅡд СУРАЛЦАХ

  1. Солонгос улсын их дээд сургуульд суралцах

Сургалтын хөтөлбөр тус бүрд тавигдах шаардлага болон сургалтын хугацаа

Сургалтын хөтөлбөрТавигдах шаардлагаСургалтын хугацаа
Докторын сургалтМагистрын зэрэгтэй хүн2 жилээс дээш
Магистрын сургалтБакалаврын зэрэгтэй хүн2 жилээс дээш
Бакалаврын сургалтӨөрийн оронд бага дунд боловсрол бүрэн эзэмшсэн хүн (12 жилийн сургалт)4-6 жил
Мэргэжлийн сургуульӨөрийн оронд бага дунд боловсрол бүрэн эзэмшсэн хүн (12 жилийн сургалт)2-3 жил
Хэлний бэлтгэлАхлах сургуулиас дээш боловсролтой хүн1-2 жил
Солилцооны оюутанСуралцахыг хүсч буй сургуультай хамтран ажилладаг холбоотой сургуульд суралцагч1 улирал-1 жил
Хувийн зардлаар богино хугацаанд суралцахХарьяа сургуулийн гадаадад суралцах хөтөлбөрөөр болон өөрийн орны харьяа сургуулиас гадаадад суралцах болон төгсөгч гэсэн нэрээр солонгос сургуульд ирж суралцах1 улирал-1 жил
Гадаад оюутны улирлын сургалтОюутны амралтын хугацаанд солонгос хэл болон солонгос судлалтай холбоотой хөтөлбөрт оролцох гадаад оюутан.2-3 сар

※ Дээрх шаардлагад ерөнхий болзолыг гарган тавьсан бөгөөд хүсэлт гаргах гэж буй сургуулийнхаа элсэлтийн шалгууртай урьдчилан танилцах хэрэгтэй. ※ 12 жилээс доош боловсролын тогтолцоотой улсын хувьд тухайн улсдаа бага дунд боловсрол эзэмшсэнийг нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн хүсэлт гаргасан сургуулийн захирал элсэх зөвшөөрөл олгох боломжтой. • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK: Test of Proficiency in Korean) Солонгосын засгийн газраас солонгост суралцагчдын чанарыг сайжруулахын тулд гадаад оюутнуудад тогтоосон түвшнээс дээш солонгос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Хичээл сургалт болон өдөр тутмын амьдралд хэрэгтэй хэлний мэдлэг дутсанаас болон гадаад оюутнууд суралцах хугацаандаа бэрхшээлтэй тулгарах нь их байдаг. Солонгосын их дээд сургуульд элсэн орохын тулд Олон Улсын Боловсролын Үндэсний Төвөөс зохион байгуулдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) оноо хэрэгтэй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) нь өөрийн эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэдэд солонгос хэл сурах чиглэлийг гаргаж өгөн тэдний солонгос хэлний хэрэглээний чадварыг үнэлснээр солонгост суралцах, ажил эрхлэх зэрэгт ашиглах зорилготой юм. Их дээд сургуулийн үндсэн сургалтанд суралцахыг хүсч байгаа тохиолдолд элсэн орохын тулд ерөнхийдөө солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд (TOPIK) 3-р түвшнээс дээш, төгсөхийн тулд 4-р түвшнээс дээш оноо авсан байх ёстой. Харин суралцахаар зорьж буй сургуулийн мэргэжлийн тэнхим нь англи хэлээр хичээл ордог бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын оноо байхгүй байсан ч англи хэлний албан ёсны шалгалтын оноо(TOFFL)-оор элсэх боломжтой ба төгсөхөд заавал солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 4-р түвшнээс дээш оноо шаардагдахгүй. Мөн солилцооны оюутан, засгийн газрын тэтгэлэгт оюутан, гадны орны засгийн газрын тэтгэлэгт оюутан, солонгос хэлний бэлтгэлийн элсэгч болон урлаг спортын тэнхимд элсэгч оюутны хувьд элсэхэд шаардах солонгос хэлний мэдлэгийн түвшин өөр байдаг. Холбогдох нөхцөлийн талаар тухайн сургуулиас лавлах хэрэгтэй. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) нь жилд 6 удаа (1 сар, 3 сар, 4сар, 7 сар, 10сар, 11 сар) болдог бөгөөд, шалгалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл оны эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын (TOPIK) цахим хуудсанд тавигддаг. Шалгалтыг дүгнэх шатлал нь анхлан суралцагчдад зориулсан TOPIK I (1~2 түвшин), дунд • дээд шатны суралцагчдад зориулсан TOPIK II(3~6 түвшин) гэж ангилдаг ба шалгалтын онооноос хамааран шалгалт өгсөн түвшин тодорхойлогдоно. Шалгалтын талаарх бусад тодорхой мэдээллийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас (http://www.topik.go.kr) үзэх боломжтой.

Их сурвалж : study in korea


2.Солонгосын их дээд сургуулийг хэрхэн зөв сонгож суралцах вэ?

Ихэнх суралцахаар солонгос улсыг зорьдог оюутнуудын дийлэнх алдаа нь хямд төсрийг нь бодож чанаргүй их дээд сургуулийн хэлний бэлтгэлийг сонгож бүртгэл хийлгэх нь элбэг байдаг энэ нь маш буруу (админ тэгж ирээд алдсан^^). Юун түрүүнд суралцах гэж буй сургуулийн чиглэл , мэргэжил олголт , хэлний бэлтгэлийн чанар , сургуулийн campus , тэтгэлэг гээд бүх зүйлийг маш сайн судалсан байх хэрэгтэй . Жишээ нь сонирхож буй мэргэжлээрэй үргэлжлүүлэн үндсэн ангидаа суралцах төлөвлөгөөтэй ирвэл топикын оноо шаардахгүй маш хурдан бакалавар магистр ийн ангиуддаа орох боломжтой байдаг (гэхдээ топикийн оноо заавал хэрэгтэй ^^) . Тэтгэлэгт хөтөлбөр нь бүх сургуульд байдаг тиймээс тэтгэлэгийн талаар маш сайн судалж авахыг хичээх хэрэгтэй . Мөн бас нэг анхаарах зүйл бол магадлан итгэмжлэгдсэн улсын сургуулийг сонгоорой дээр хэлсэнчлэн тэтэглэгт хөтөлбөр маш ихээр зарлагддаг учир үнэтэй гэж айх хэрэг байхгүй бөгөөд виз сунгахад ямар ч асуудалгүй энэ нь санхүүгийн асуудалд орохоос сэргийл нь . Тэгэхээр таны сонголт маш чухал байх ёстой байна .

3. Элсэхэд шаардагдах материал

  • * Анкет
  • * Өөрийн намтар болон сургалтын төлөвлөгөө
  • * Ахлах сургуулийн дүнгийн тодорхойлолт болон төгссөн (төгсөх гэж буйг тодорхойлох) гэрчилгээ
  • * Зөвшөөрлийн бичиг (Суралцагч өөрийн хувийн мэдээллийг сургуулийн хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрсөн бичиг)
  • * Элсэгчийн болон эцэг эхийн биеийн байцаалт (гадаад паспортын хуулбар иргэний үнэмлэх зэрэг)
  • * Төрийн байгууллагаас олгодог гэр бүлийн лавлагаа
  • * Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримт(TOPIK, англи хэлний албан ёсны шалгалтын оноо гэх мэт)
  • * Тодорхойлолт
  • * Идэвхи чармайлтыг нотлох бичиг баримт (шагнал урамшууллыг нотлох бичиг баримт)
  • * Бодит чадварыг нотлох бичиг баримт -цомог, бүтээлээ багтаасан CD гэх мэт (урлаг спортын салбарт хүсэлт гаргагч)

Энд танд хэрэг болох мэдээллүүд байгаа байхаа гэж бодож байна . Залуусаа боломж үргэлж байдгийг санаарай . Амжилт хүсье 😁💪💪

YOUTUBE-ээс хэрхэн хялбар аргаар дуу татах вэ?

1. Доод зураг дээр харагдаж байгаачлан өөрийн татах гэж буй бичлэг болон дууны линкийг хуулж авна.

2. GOOGLE ээс YOUTUBE MP3 DOWNLOAD гэж хайна. Эхний илэрц рүү орон хуулж авсан линкээ тавьна.

3. Эцэст нь DOWNLOAD товчлуурыг дарахад л хангалттай. 🙂